УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Олимпиад нь нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана. ЕБС-ийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад олимпиадын зорилго оршиж байна.
Нэвтрэх эрхээ:
- Дүүргүүд БҮТөвөөс.
- Сургуулиуд дүүргийн БХ-с авна.
Сургуулиа төлөөлж орох зөвхөн 12-р ангийн нэг сурагчийг бүртгэнэ.
Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэж байна.